Амралтын газарт очихын тулд Улаанбаатраас гарч Дарханы зүг явах хэрэгэтэй (оросын хийлийн зүг), Дархан хот руу оролгүй зүүн тийш эргэнэ (ертөнцийн зүгээр баруун зүг рүү) өөрөөр хэлбэл Эрдэнэт хот руу чиглэнэ (тус эргэлт дээр 2 шатахуун түгээх станци, хянан шалгах цэг болон замын тэмдэг харагдана). Улаанбаатраас Эрдэнэт хүртлэх зай ойролцоогоор 400 км. Дархан тус хоёр хотын дунд нь байрлана, замын хувьд – сайн асфальтан зам. Хэрэв ОХУ-ын хилээс явж байгаа бол (Хиагт – Алтан булаг) Дархан хотыг өнгөрөн явж дараа нь баруун тийш Эрдэнэт хот руу эргэнэ (ертөнцийн зүгээр баруун зүг рүү). Хиагтаас Эрдэнэт хүртлэх зай мөн адил 400 км.
Эрдэнэт хотод та зочид буудлуудын аль нэгийг сонгон амарч болно. Дараа нь Эрдэнэтээс Булган (Булган аймгийн төв) хүртэл 53 км явна, үүний дараа Т-хэлбэртэй уулзвар дээр баруун тийш эргэнэ, энэхүү зам нь Мөрөн хот ба Хөвсгөл нуур рүү хүргэнэ. Булганаас Төлүүгийн даваа хүртэл 45 км байна (замын тэмдэг дээр "45/296 км"), ер нь Эрдэнэтээс Төлүүгийн даваа хүртэл сайн асфальтан зам тавигдсан байгаа.
Төлүүгийн даваа дээрээс урд зүг рүү харвал ойролцоогоор 20 км зайд Өрмийн цагаан нуур харагдана. Тулүүгийн давааны гуанзнаас утсаар ярих боломжтой. Үндсэний хоолтой уг даваан дээрээс ойролцоогоор 4 км яваад "49/292 км/" "Гүйцэж түрүүлэх хориотой" тэмдэг хүртэл явна. "49/292 км" замын тэмдгийг өнгөрч 150 м яваад зүүн тийш шороон зам дээр гарж урд зүгийг чиглэн явна (самбар байна), нуурын зүүн эрэг (зүүн зүгийн) болон цаана нь байх жижиг толгодыг баримжаалан явна. 3 км дараа жижиг голыг гатлах хэрэгтэй болно гэхдээ зундаа тус гол нь ихэнхдээ хатдаг. Нуур рүү явж байхад зам 2 өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамыг тэгш өнцгөөр огтлож гарна. Нуурын өмнө эхлээд зүүн тийш дараа нь баруун тийш эргэх эргэлт гарч Өрөмийн цагаан нуураас эхээ авдаг Өрөмийн голоор нэвт гаран жижиг горхыг гатлана. Горихыг гармагц баруун тийш тэгш өнцгөөр эргээд жижиг даваан дээр гарч ирнэ.
Толгод дээрээс буухад Агуутын голын эрэг дээр ногоон дээвэртэй жижигхэн модон байшин харагдана. Хэрэв гэрийн эзэн Мөнхжаргал гэртээ байвал амралтын газрын замыг зааж өгнө. Цааш нь толгод дэрээс шороон замаар явж байшинг зүүн талдаа үлдээж дахин горихыг гатлан 50 м явсны дараа зүүн тийш тэгш өнцгөөр эргэж 500 м явсны дараа бага багаар баруун зүгийг чиглэнэ, дараа нь замаа даган урд зүгийг чиглэн Орхон голыг чиглэж явна. Замын зүүн талд доор Өрөмийн гол хаяа үзэгдэнэ. Баруун талд ойролцоогоор 1 км зайд ой модтой жижиг уулнууд харагдана. Зам хэд хэдэн гүн жалгаар гарна (нэг жалгаар горхи урсана) эцэст нь голын хуурай сав газраар ( 2 км хэцүү зам) Орхон гол руу бууна, эндээс 2 км зайд жуулчны баазын байшингуудын улаан дээврүүд сайн харагдах болно. Эрдэнэт – Булган – Мөрөнгийн чиглэлийн засмал замаар эргээд 35 км явж хүрнэ.