Өрөмийн гол
эко жуулчлалын бааз

Хэрэв та Монгол улсыг зөвхөн хуурай тал газар ба Говийн цөл гэж бодож байгаа бол та үнэхээр их төөрөлдөж байна. Нутгийн ихэнх хэсэг нь буюу баруун хойд хэсэг нь бага уулс, дов толгодоор хүрээлэгддэг (далайн түвшнээс дээш 2500 м хүртэл) мөн маш олон гол, горхитой газар нутаг байдаг. Яг л ийм сайхан газар буюу Өрөмийн гол Орхон гол руу цутган нийлдэг Булган аймгийн Орхон, Сайхан сумдуудын дунд үзэсгэлэнт хөндийд "Өрөмийн гол" жуулчлалын бааз байрладаг билээ. Энэхүү нутагт Орхон гол үлгэрийн юм шиг мушгиран хоёр уулын нуруудаар өөртөө зам гаргаж буй харагдана.
Манай жуулчны баазын тухай
Манай гол үйл ажиллагаа бол Монголын уулархаг, ой бүс нутгийн онгон байгалаар эко аялал хийлгэх юм. Үүнд: уулын явган аялал, морь унуулах, загас агнуур хийлгэх үүнд мөн өвлийн загасчлал ч багтана, агуй үзүүлэх, өвлийн улиралд мөс нүүх үзэгдлий үзүүлж болно. Зуны улиралд Орхон голоор 2 чиглэлээр, I-IV түвшингийн бартаат замаар завиар аялаж болно. Үүнд зориулан 6 суудалтай сал маягийн бүх шаардлагтай төхөөрөмжтэй хийлдэг завь болон таныг дагуулан явах газарчин үйлчлэх болно. Усан догуур шумбах сонирхолтой хүмүүс (арав -арваннэгдүгээр сард) Орхон голын ус илүү тунгалаг болох үед шумбаж "Хулд загастай уулзалт" хийж болох юм.

Тус амралтын газар рүү Улаанбаатраас эсвэл Эрдэнэтээс жилийн дөрвөн улиралын турш жийпээр очиж болно. Зун цагт бол ямар ч унаагаар очиж болно микроавтобусаар ч очиж болно.

Амралтын газар зочдыг жилийн аль ч улиралд хүлээн авна. Бүх оршин суух байшин, галон халуун усны газар (саун) модоор баригдсан ба доторлогоо нь дополнит дотоод дулаан тусгаарлагчтай байгалийн модоор хийгдсэн байгаа (нимгэн нарсан банз). Дөрвөн ширхэг хоёр давхар 4 х 4 м харьцаатай, дэргэдээ 4 х 1,5 м харьцаатай хаалттай шилэлсэн гаднах талбайтай байшин байна, хоёр давхарт унтлагын өрөө. Байшин болгонд нэг дор 6-8 хүн байрлаж болно. Халаалт нь - модоор халдаг тоосгон зуух. Гэрэлтүүлэг нарны батарейгээр ажилладаг цахилгаан (12 В болон 220). Утсан холбоо - Жи-Мобайл (450 МГц).

Мөн орос гал того ба орос баня (халуун усны газар) бий - хуурай уур ба чулуун зуух. Монгол үндэсний сонин содон зүйлсийг сонирхдог хүмүүст зориулан 6 ханатай монгол тавилга ба зуухтай зочдын гэр мөн байдаг. Хоёр машины багтаамжтай, халаалттай, харуул хамгаалалттай гаражаар үйлчилнэ.

Жуулчдын хоолны х обувь маш олон сонголттой ба урьдчилсан захиалгаар авна: гал тогоонд халаах шүүгээтэй том тоосгон зуух байрлана. Зочдын захиалгаар монгол үндэсний хоол хийж өгдөг ба шорлог эсвэл барбекью хийх газар бас байдаг юм. Шарсан мах, шарсан махтай том тохилог саравч байдаг.

Амралтаас ойролцоогоор 500 м зайд 2 агуй байдаг (одоогоор хагас булагдсан) энэхүү агуйд 1930-аады хэлмэгдүүлэлтээс аврагдсан лам нар амьдардаг байсанна. Агуйн дэргэд тэдний усаа авдаг байсан 3 булаг урсана. Энэ булгийн ус нь маш цэнгэг, хүйтэн бөгөөд анагаах шинж чанартай юм. Ямар нэгэн ул мөр үлдээхгүйн тулд лам нар хэзээ ч Орхон гол руу болон ил задгай газар гардаггүй байсан байна. Нутгийнхан лам нарт агуйн нүхээр хоол хүнс дамжуулан өгдөг байв. Агуйн дэргэдэх хадан дээр лам нар төвд хэлээр бичсэн нэлээд их бичээс үлдээсэндаг. Газарчин та бүхэнд зарим том чулуун дээр үлдсэн эртний хадны зургийг үзүүлэх болно. Амралтаас 50 км зайд эрт дээр үед унтарсан нэлээд хэдэн галт уулуудыг харж болно.




Бид та бүхэнд
Жуулчны баазтай танилцахыг санал болгож байна
Спорт
Та бүхэн жинхэнэ монгол мориор аялах
Загасчлах
Зуны цагт Өрөмийн голын эргээр өвөл, намар цагт Орхон голд байгалын сайханд зугаалах болон загасчлах бүхий л боломжийг олгох болно.
Завиар зугаалах
Та бүхэн хүтчийн хамт 6-хүний суудалтай завиар Орхон голын эргээр зугаалах болно. Мөн 1 өдрийн ба 3-4 өдрийн аялалаар, төгсөх болно. 1 өдрийн аялал зөвхөн бааз дээр өнгөрнө. Эхний I-IV шатыг чулуун гарцаар хүндрэлгүй гарах боломжтой эсвэл аюултай гэж үзвэл тэдгээрийг аюулгүй замаар тойрч гарах.
Сауна
Та бүхэн орос баннанд тухлан болор тунгалаг усаар биеийн алжаалаа тайлан усанд орох боломжтой.
Манай эко жуулчны бааз
Бид та бүхнийг энэ сайхан орны үзэсгэлэнтэй байгалаар аялаж эрч хүчийг авахад тань туслах болно.
Орон сууц
Бид та бүхнийг халуун хүйтэн ямар ч үед дээд зэргийн нам гүм тохилог орчинд хүлээн авахаас гадна бидний зочиддоо тусгайлан бэлдсэн монгол үндэсний гэрт хоноглож амрах бүрэн боломжтой.
Таны аялалын
Таны аялалын хугацаа "Өрөмийн гол" жуулчлалын бааз.
Холбоо барих
Андрей Бузунов
(+976) 99351611
+7 964 401 63 78
facebook: https://www.facebook.com/andrey.aff.148
e-mail: afdoc@mail.ru

Энхжаргал Дашзэвэг
(+976) 99363625
https://www.facebook.com/enkhjargal.dashzeveg.1

Сэлэнге Мөнхбат
(+976) 99355433 (монгол хэл)
facebook: https://www.facebook.com/profile.php?id=100006942617481


Монголия. Булган аймаг, Орхон сум, Цагаан Нуга.
"Өрөмийн гол" жуулчлалын бааз

STOCK PHOTOS FROM
All photo and video materials belong to their owners and are used for demonstration purposes only. Please do not use them in commercial projects.
Made on
Tilda